Nokia 1203 - Яаралтай тусламжийн дуудлага

background image

Яаралтай тусламжийн дуудлага
Анхаарах зүйл: Энэхүү төхөөрөмж радио дохио, утасгүй

сүлжээ, утас кабелийн сүлжээ, хэрэглэгчийн

программчилсан функцүүдийг ашиглан ажилладаг. Таны

төхөөрөмж интернетээр дамжуулан утасны дуудлага

хийх боломжтой бол интернет утас болон үүрэн утсаа

хоёуланг нь идэвхжүүл. Энэхүү төхөөрөмж үүрэн утасны

сүлжээ болон интернетээр утасны дуудлага хийх

функцүүдээ хоёуланг нь идэвхжүүлсэн үед яаралтай

тусламжийн дугаар руу эдгээр хоёр замаар дуудлага

хийхийг оролдож болно. Бүх нөхцөл дэх холболтыг

баталгаажуулах боломжгүй. Та эмнэлгийн яаралтай

тусламж зэрэг зайлшгүй шаардлагатай дуудлага

хийхдээ утасгүй төхөөрөмжид хэзээ ч бүрэн найдаж

болохгүй.

Яаралтай тусламжийн дуудлага хийхдээ:

1

Төхөөрөмж асаагүй байвал асаа. Дохионы хүч

хангалттай эсэхийг шалга. Таны төхөөрөмжөөс

хамааран та дараах алхмуудыг хийх шаардлагатай

байж болно:

Таны төхөөрөмж SIM карт ашигладаг бол

түүнийг хий.

Төхөөрөмж дотроо идэвхжүүлсэн дуудлагын

тодорхой хязгаарлалтуудыг арилга.

Горимоо Офлайн буюу Нислэг горимоос

идэвхтэй горим руу шилжүүл.

2

Дэлгэцийг хоосон болгохын тулд хэрэгтэй бол

хэдэн ч удаа "дуусга" товчийг дарж болно. Тэгээд

утсыг дуудлага хийхэд бэлэн болго.

3

Одоо байгаа газрынхаа албан ёсны яаралтай

тусламжийн дугаарыг оруул. Яаралтай тусламжийн

дугаар өөр өөр байдаг.

Аюулгүй байдлын тухай нэмэлт мэдээлэл

13

background image

4

Залга товчийг дар.

Яаралтай тусламжийн дуудлага хийхдээ шаардлагатай

бүх мэдээллийг аль болох үнэн зөв өг. Таны утасгүй

төхөөрөмж осол болсон газар байгаа цорын ганц

холбооны хэрэгсэл байж болно. Таныг утсаа тавьж

болно гэх хүртэл дуудлагаа бүү тасал.